Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020-02-14 36 0

БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчин Монголд ирсэн иргэн халуурч, ханиалгасан, булчин өвдсөн гэх мэт шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар тус иргэний шинжилгээг Улаанбаатар руу явуулсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тус иргэн 2020 оны нэгдүгээр сарын 10-нд БНХАУ-ын Эрээн хотод очсоны дараа, Бээжин явж хоёрдугаар сарын 5-нд 48 хүнтэй автобусаар Замын-Үүдэд очсон байжээ. Замын-Үүдэд гурав, Улаанбаатарт хоёр хонож, Улаанбаатар-Ховд чиглэлийн 40 хүнтэй автобусанд суун зорчсон бөгөөд зорчигчид Булганы Сансар, Ховдын Дарви зэрэг суманд зогсон хоолложээ.

Иргэн зовуурь, явсан маршрут бүрээ эрүүл мэндийн байгууллагад мэдээлээгүй учир зөвхөн энэ тохиолдол дээр л гэхэд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймгийн Эрүүл мэндийн газрууд ажилласан байна.

Холбоотой мэдээ

Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ

ТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 10

2020-02-15

Хойд Солонгост хорио цээрийн дэглэм зөрчсөн төрийн албан тушаалтныг цаазаар авчээ

Хойд Солонгост БНХАУ-руу зорчсон төрийн албан тушаалтанг нийтийн халуун усны газраар үйлчлүүлсэн гэс

2020-02-14

DZ MEN БУЮУ Б.ДАШЗЭВЭГИЙГ СУЛЛАЖЭЭ

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн 2018 онд бага н

2020-02-14