ЭМЯ: Иргэдэд чатаар тарааж буй дуут мессеж ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

2020-02-13 112

Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл юм. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.

Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно.

Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байгаа.

Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалах болохыг анхааруулья гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: Номын сан, музейг ӨНӨӨДРӨӨС нээж байна

Монгол улсын нийт хүн амын 40.4 хувь нь залуус. Нийслэлийн хүн амын 65 хувь нь 35-аас до

2020-06-22

Монгол эрдэмтэд коронавирусийн оношлуур гарган авчээ

Коронавирусийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын

2020-06-22

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэрг

2020-06-22