
БНХАУ-ын Ухань хотын эмнэлэгт коронавирусийн халдвартай хэмээн сэжиглэгдэн эмчлүүлж байсан Х овогтой Б гэх монгол эмэгтэй 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зугтаж, Ухань хотоос БНСУ-ын Сөүл хотод буусан гэх мэдээлэл манай редакцид ирлээ.
Гэвч 1994 онд төрсөн уг эмэгтэй Сөүл хотод буугаад сураггүй алга болжээ. БНСУ-ын тал уг эмэгтэйг коронавирусийн халдвартай хэмээн үзэж эрэн сурвалжилж байгаа хэдий ч одоог хүртэл олоогүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Тиймээс БНСУ-ын Засгийн газар БНСУ-д улсад суугаа Монголын элчин сайдын яамаар дамжуулан Монголд байгаа ар гэрийнхэнтэй нь холбож өгөхийг хүссэн байна.
Сөүл хотын захиргаа коронавирусийн талаар гадаадын 12 хэл дээр зөвлөгөө, мэдээлэл өгч эхэлсний дунд Монгол хэл багтсан энэ үйл явдалтай холбоотой хэмээн эх сурвалж хэллээ.
1 сэтгэгдэлтэй
Manai Mongol zarim humuus iim muuhai sh dee bid 1 delhiitei, haldvartai bj bolzoshgui gej bidoj bval zugtaj busad humuust haldvar taraaj gej yumdaa zugtana ve