Г.ЗАГДАА ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДЭД ОЛГОСОН 600 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙГ ЗАВШЖЭЭ

2020-02-12 304

“ОРОН ГЭРТЭЙ БАЙЛГАЖ, ХАРЖ ХАНДАЖ БАЙНА ГЭХ НЭРЭЭР БАЙНГЫН ДАРАМТАЛДАГ”

Нийгмийн эмзэг бүлгийн иргэд төрийн хайр халамж хүртэж чадахгүй өдөр хоногийг аргацаан өнгөрөөж байгаа нь үнэн. Тэдний төлөөлөл 0-70 насны 120 гаруй иргэнийг Зөв амьдрах ухаан гэх нэртэй ТББ-дэргэдээ авч хооллож, орон гэртэй байлгадаг гэх мэдээлэл хүрч, олон нийтийн талархлыг хүлээгээд байсан үе саяхан билээ.

Гэтэл өнгөрсөн сард Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа өөрийн хүүхэдтэйгээ уулзах гээд очсон эмэгтэйг уулзуулахгүй байгаа бичлэг нийтэд хүрснээр орон гэргүй иргэдийг дарамталдаг гэсэн мэдээлэл хөвөрч эхэлсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт шалгалт хийхээр очих үед хэл амаар доромжлон шалгуулахгүй байсан нь Г.Загдаа гэх иргэнд хууль үйлчлэхгүй, түүнийг шалгах төр алга байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарж байв.

Харин Г.Загдаа нь төрийн бус байгууллагын нэрээр өөртөө мөнгө завшиж, орон гэргүй олон иргэдэд төрөөс олгодог халамжийн мөнгийг нь авдаг, дарамталдаг нь мэдээллийн хэрэгслүүдээр ил болж эхэлсэн. Орон гэргүй, нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах иргэдийн халамжийн мөнгийг авдаг гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас яаралтай шалгуулж, төрөөс олгодог мөнгийг нь очих ёстой иргэдэд өгөх шаардлагатай байна.

“Г.ЗАГДААГИЙН ЭХНЭРИЙН ДАНС РУУ УЛСААС ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ОЛГОСОН МӨНГӨ ОРДОГ”

Иргэн Г.Загдаагийн эхнэр Г.Амарсайханы дансаар сар бүр нэр бүхий долоон иргэний бүтэн өнчин хүүхдийг асарч буй иргэний тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч буй иргэний тэтгэмж нийт 554.000 төгрөг орсон байгаа юм. Мөн “Зөв амьдрах ухаан” ТББ-аас түр хоноглуулах үйлчилгээнд хамрагдсан нийт 33 иргэдийн халамжийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө, насны хишиг, түр хоноглохын үнэ гэх мэт 2019 оны сүүлийн 11,12 дугаар сард 19 сая 820 мянган төгрөгийг улсаас авчээ.

Тэд ийнхүү хайрлан халамжилдаг гэх 70 орчим иргэний авах ёстой мөнгийг нь өөртөө авсаар байна. Улсаас олгосон мөнгийг Зөв амьдрах ухаан ТББ-д амьдарч байгаа иргэдэд олгож байгаагүй төдийгүй, байнгын дарамтанд байлгадаг байж болзошгүй нөхцөл байдал илэрч цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Зөвхөн дарамталдаг эсэх асуудлыг шалгахаас гадна, эмзэг бүлгийн иргэдийн халамжийн мөнгийг хувьдаа завшсан, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулж байна хэмээн мөнгө угаасан байж болзошгүй зэрэг хэргийг нь шалгах ёстой. Түүнчлэн өмнө нь авч байсан мөнгөн тусламжуудыг тухайн иргэдэд өгдөг байсан эсэхийг нь шалгаж, халамж хүртэх ёстой эмзэг бүлгийн иргэдэд авах ёстой мөнгийг нь эргүүлэн олгож хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх цаг иржээ.

Учир нь төрийн бус байгууллага болон Г.Загдаагийн эхнэр Г.Амарсайханы данс руу 2018 онд 400 сая, 2019 онд 240 сая төгрөгийг тус тус улсын төсвөөс шилжүүлжээ.  Энэхүү мөнгийг иргэдэд нь зарцуулсан эсэхийг нь цагдаагийн эдийн засгийн алба, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтран шалгах ёстой.

Төрийн бус байгууллага эмзэг бүлгийн иргэдийг халамжилж байна гэсэн нэрийн доор ийнхүү мөнгө угааж, улсаас мөнгө авч, Төрийн халамж үйлчилгээ авах ёстой иргэдийн өмнөөс халамжийг нь хүртсээр байх уу?. Иргэн Г.Загдааг шүүмжлэх төдийд “Олон хүнийг би хооллож байна” гэх үг хэлж ам тагласаар сурчээ. Гэтэл яг үнэндээ халамжийн мөнгийг нь өөртөө завшин суусаар. Улсаас олгосон 600 гаруй сая төгрөгийг хэрхэн, яаж зарцуулсан болохыг нь хэн шалгах вэ?.      ЭХ СУРВАЛЖ ӨРӨГ.МН 

https://www.urug.mn/news/1048?fbclid=IwAR3uHwFs4R5dCMhGSyRvCjWoPWhc0WBSbd3hrMZM136QbDpjQGgamXnGhiI

  • гэргүй хүмүүсийг байлгадаг хооллодог бол тэгэд болоо юм биш үү? Хүн муу сайн ч хүмүүсийнг хооллход юунд уурлана вээ?архинд орсон хүмүүс үнэхээр хэцүү,архи үйлдвэрлэдэг компани хийх естой хийдэггүй архи үйлдвэрлэгчидийг архичид тэжээж бна 

  • Үнэхээр хүний төлөө ажилладаг бол тэнд бүхэл бүтэн 14 жил амьдарсан хүмүүсээ яагаад тус тусын ажил хийлгэж биеэ даа гэж гаргахгүй бгаа юм бэ эхлээд маш их дэмжиж лайв үздэг байлаа сүүлдээ ашиг сонирхолын байдалтай санагддаг бсон тэтгэмж авдаг хүмүүсээс 50.0 төг нийлүүлж өөрсөнд нь зарцуулдаг гээд бахираад бсан улсаас орж ирж бгаа татаасаа юунд зарцуулдаг бнаа  

Холбоотой мэдээ