Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байна

2020-02-11 53 0

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын 11.00 цагийн мэдээлэл боллоо. Мэдээллийг  ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа,   МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар,  ХХЕГ-ын дарга хурандаа Ц.Мягмардорж, ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү нар өглөө.Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 43027-т хүрсэн бол 3998 хүн эдгэрч, 1017 хүн нас бараад байна.МХЕГ-ын мэдээллээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний 66 нь Буянт Ухаа, 5 нь Замын-Үүд, 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн. Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байна. Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа ч эрсдэл өндөр байгааг бодолцож зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөе.Одоогийн байдлаар  ХӨСҮТ-д  өчигдөр тусгаарлагдсан нэг хүний  шинжилгээний хариу сөрөг гарч үгүйсгэгдсэн. Хөвсгөл аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрч шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Гашуунсухайт боомт дээр тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг хүлээн авч хариу гарсан даруйд мэдээлэх болно.

Холбоотой мэдээ

С.Чинзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар өргөн барих бололтой

АТГ-ааc Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг Капитал банкны хэрэгт яллагдагчаар татахаар

2020-02-17

Ард иргэд Иргэний үнэмлэхээ барьцаалж талх тариагаа авч байгаа нь арай л биш үү!!!

Ард түмний амьдрал арай дэндүү ядуу байна аа... Иргэний үнэмлэхээрээ барьцаалж талх тариагаа авч бай

2020-02-17

Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байна

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын 11.00 цагийн мэдээлэл боллоо. Мэдээллийг  ЭМЯ-

2020-02-11