налайхад үйл ажиллагаа явуулдаг хятад иргэнийг зодож дээрэмджээ

2020-02-11 45 0

БНХАУ-ын иргэн Лю Жин Шан нь 2013 онд Монголд ирж тоосгоны үйлдвэр байгуулжээ. Үйлдвэр нь ажиллагаа сайтай, өдөрт хэдэн мянгаар нь тоосго борлуулдаг, худалдан авагчид нь бараг үүрээр ирж дараалалд зогсдог гэнэ.Хятад захирал үйлдвэрийнхээ хоёр давхар тоосгон байрны дээд давхарт амьдардаг, доод давхрыг нь офисын зориулалтаар ашигладаг. Шөнө дээд давхартаа ганцаараа унтдаг гэнэ. Унтаж байхад нь хаалга цохин эрэгтэй хүн “миний толгой өвдөөд байна эм байна уу” гэжээ. Хаалгаа онгойлготол гурван монгол залуу дайран орж ирж нэг нь шууд багалзуурдан авчээ. Нүүрэндээ цохиулаад арагшаа унасан гэнэ. Толгойдоо олон цохиулсан тул ухаан алджээ. Ухаан ороод орчуулагч өвөрмонгол Цагаанаад болсон явдлыг утасдаж хэлжээ. Тэр нь монгол талын захирал Сарантуяад дуулгасан байна. Цагдаа ирэхэд мөнгө хадгалдаг өрөөг нь ширээн дээр ил байсан түлхүүрээр онгойлгож ороод байсан мөнгийг нь хаман оджээ. Нийтдээ 6 сая төгрөг алдсан гэж хятад захирал мэдүүлсэн. Хяналтын камерийн бичлэг шалгахад дээрэмчдийн нэг нь өмнө нь ажиллаж байгаад халагдсан Э гэдэг залуу мөн болохыг хятад, монгол хоёр захирал шууд таньжээ.

Холбоотой мэдээ

Ц.Элбэгдоржийг эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ

ТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 10

2020-02-15

Хойд Солонгост хорио цээрийн дэглэм зөрчсөн төрийн албан тушаалтныг цаазаар авчээ

Хойд Солонгост БНХАУ-руу зорчсон төрийн албан тушаалтанг нийтийн халуун усны газраар үйлчлүүлсэн гэс

2020-02-14

DZ MEN БУЮУ Б.ДАШЗЭВЭГИЙГ СУЛЛАЖЭЭ

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн 2018 онд бага н

2020-02-14