Алга болоод 25 хоносон бүсгүйн сураг одоо болтол гараагүй байна

2020-02-10 142

Нэгдүгээр сарын 20-ны өдөр нэгж авахаар Баянхошуу орчим гэрээсээ гараад сурагггүй алга болсон н.Наранмандах бүсгүйн талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Бүсгүйг эрэн, хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд сураг гаралгүй 25 хонож байна.

Түүний МУБИС-ийн автобусны буудал дээр ганцаараа явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн ч бусад камер шаардлага хангаагүйн улмаас хаашаа явсныг тогтоож чадахгүй байгаа юм.

Бүсгүйн ээж Х.Одгэрэл “Жаахан хүүхэд биш, 30 настай охин маань хэл сураггүй алга болсонд үнэхээр гайхаж байна. Миний охин шөнө орой гадуур гардаггүй, ажилдаа гарахдаа ч хаана яваагаа утсаар гэр бүлийнхэндээ хэлдэг, элдэв муу зуршилгүй, хүмүүжилтэй хүүхэд. Хэн нэгний гарт орчихсон болов уу л гэж бодох юм. Охиноо мэнд байгаасай л гэж найдаж сууна” гэж хэлсэн юм.

Холбоотой мэдээ

25 орчим насны эмэгтэй найз залуутайгаа уулзахаар гараад 12 давхраас унаж нас барсан хэрэг гарчээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 25 орчим настай эмэгтэй 12 давхраас унаж амь эрсэдсэн хэрэг гарчээ.

2020-08-04

ТӨРСӨН ЭЭЖИЙНХЭЭ АМИЙГ БҮРЭЛГЭЖ, ГЭРТЭЭ ГАЛ ТАВЬЧИХААД, ӨӨРӨӨ ЦОНХООР ҮСЭРЧЭЭ

Өчигдөр /2020.08.03/ Саруул хотхонд гал гарсан. Галын үеэр хүн цонхоор үсэрч нас барсан тухай мэдээл

2020-08-04

Эх орондоо ирэхийн тулд 25 хоног машинд дайгдсан оюутанд эх орон нь “хаалгаа тайлж өгсөнгүй”

Чех улсад суралцдаг оюутан Н олон орон дамжин, өчигдөр 08 цагт Алтанбулаг хилийн боомт дээр ир

2020-07-29