Угаар мэдрэгчийг салгасны улмаас гурван настай хүүхэд амиа алджээ

2020-02-10 171

Өнгөрсөн Бямба гариг (2020.02.08)-т Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алджээ. Шалтгаан нь, угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, угаарын хий мэдрэгчийг цагны сэрүүлэгтэй андуурч зайг нь салгаж, оролдож болохгүй гэдгийг санууллаа. Иргэдийн хувьд санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж угаартах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул галлагааны улирал дуустал анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс зөвлөв. Хэрэв  угаар мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд зайг нь салгах бус, гэртээ агааржуулалт хийх хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ