КОРОНАВИРУС ӨВЧИН “SARS” ӨВЧНӨӨР НАС БАРЖ БАЙСАН ХҮНИЙ ТООГ ДАВЛАА

2020-02-10 130

Одоогоос 18 жилийн өмнө дэлхий даяар “SARS буюу “амьсгалын цочмог халтай хамшинж өвчин” тархаж нийгмийг  цочирдуулж байсан. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар SARS өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэлээдгүй анхаарч, өнөөдрийнх шиг өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байсан.

2002-2003 онд Хятадаас гаралтай энэхүү вирусээр 8000 хүн өвчилж, 774 хүн амь насаа алдаж байсан. Мөн тухайн үед энэхүү вирус дэлхийн өнцөг булан бүр дэх судлаачдын анхааралд өртсөн боловч халдвар тун удалгүй намжиж, 2004 оноос хойш дахин бүртгэгдээгүй байна.

Тэгвэл өнөөдөр дэлхий даяар шуугиж, улс орон бүрийг цочроогоод байгаа шинэ төрлийн коронавирус өвчин SARS өвчнөөр нас барж байсан хүний тоог давлаа. Асар хурдацтай тархаж коронавирусээр Хятадаас өөр улсын иргэн нас барсан анхны тохиолдлоор АНУ болон Японы иргэн бүртгэгдсэн байна. /2020.02.09 байдлаар/

Коронавирусийн халдвар дэлхий даяар: 2020.02.09 БАЙДЛААР:  811 хүн нас барж, 37214 хүн өвчлөөд байгаа бол 2618 хүнийг эдгээжээ.

Япон- 86 /хөлөг онгоцонд байсан 61 хүнийг оруулсан/

Сингапур- 33

Тайланд- 32

Хонконг- 26

БНСУ – 24

Тайвань- 17

Малайз- 16

Австрали- 15

Герман, Вьетнам – 13

АНУ – 12

Франц- 11

Макао- 10

Канад, АНЭУ- 7

Их Британи, Энэтхэг, Филиппин, Итали – 3

ОХУ – 2

Балба, Бельги, Испани, Камбож, Финланд, Швед, Шри Ланка – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: Номын сан, музейг ӨНӨӨДРӨӨС нээж байна

Монгол улсын нийт хүн амын 40.4 хувь нь залуус. Нийслэлийн хүн амын 65 хувь нь 35-аас до

2020-06-22

Монгол эрдэмтэд коронавирусийн оношлуур гарган авчээ

Коронавирусийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын

2020-06-22

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэрг

2020-06-22