АРДЧИЛСАН НАМААС УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ХЭН ХЭН БАЙХ ВЭ?

2020-02-09 334

Цахим сайтуудаар АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай 23 “манлайлагч” эмэгтэйн нэрсийг сүржин гэгч нь зарлаад эхэлжээ. Гэтэл тэдгээр сайтуудын тодруулсан нэрсийн дотор авлигын хэрэгт шалгагдахаас зугтаж, гадаадад тэнүүчилж яваа Ц.Элбэгдорж болон АН-ын дарга, нийгмийн даатгалын асуудалд холбогдож буй С.Эрдэнэ даргын бүлэглэл, ойр хүрээний хүмүүс зонхилж байх юм. Тухайлбал, нэг сайтад АН-аас нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийн дотор ТВ2 телевизийн захирал, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн гэх Д.Энхтуяа гэдэг хүний нэрийг багтаан мэдээлжээ. Гэтэл хэвлэл мэдээллээр энэ эмэгтэйн талаар ноцтой мэдээ нийтлэгдэж байв.

Өнгөрсөн жилийн 10-р сарын 29-30-нд шилжих шөнө Монголд нууцаар амьдарч, цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 Хятад иргэнийг ТЕГ, цагдаа нар илрүүлсэн ба энэ асуудалд холбогдуулан Монгол улсын гурван иргэнээс мэдүүлэг авсны нэг нь Д.Энхтуяа байсан талаар urug.mn цахим сайтад мэдээлж байжээ. Д.Энхтуяа нь сэтгүүлч бөгөөд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн захирал, NTV, Eagle News телевизүүдэд тус тус ажиллаж байсан гэнэ. Urug.mn сайтад мэдээлснээр Хятад иргэдийг Монголд авч ирэх, буудалд байрлуулах, хоол унд гээд Монгол дахь асуудлыг нь хариуцдаг байжээ. Бусад мэдээлэлийг энд дарж үзнэ үү!!! https://www.urug.mn/news/159…)

Хэрэв ийм хүмүүс төрд гарвал Монгол улс хятадаар дүүрэх биз.

Холбоотой мэдээ