БНХАУ-д хөдөлмөр эрхэлдэг Монгол иргэдэд 4 сарын цалинтай чөлөө өгөөд буцаажээ

2020-02-08 209

БНХАУ-д Коронавирус дэгдсэн учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас дэлхий даяар “онц байдал” зарлаад байна. Энэ дагуу гадны бусад улс орнууд вирусийн голомт гэгдэж байгаа Ухань хотоос иргэдээс нүүлгэн шилжүүлж, татан авч эхлээд байна. Тухайлбал манай улс өнгөрсөн Бямба гарагт тус хотоос 31 оюутнаа татан авсан ба өнөөдрийг хүртэл тэднээс гадна нисэх баг, Гадаад харилцааны яамны ажилчид болоод энэхүү арга хэмжээнд оролцсон 50 гаруй хүнийг ХӨҮСТ-д тусгаарласан хэвээр байна. Учир нь тус вирусийн далд үе 7-14 хоног үргэлжилдэг гэсэн албаны мэдээлэл бий. Иймд тэднийг энэ хугацаанд тусгаарлана гэсэн үг юм.

Харин БНХАУ-аас Засгийн газраас тус улсад хөдөлмөр эрхэлдэг гадны иргэдийг нутаг буцахыг сануулж буй. Иймд тус улсын компаниуд гаднаас ирж хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдадаа цалинтай чөлөө өгч эх орон руу нь буцааж эхэлжээ.

Тухайлбал манай улсын зарим иргэд БНХАУ-ын иргэний агаарын тээврийн компани, Их сургууль, Хүнд, хөнгөн үйлдвэр зэрэг олон салбарт хөдөлмөр эрхэлдэг байна.

-БНХАУ ДАХЬ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗУРГАДУГААР САРЫН 1-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ЗОГСООЖЭЭ-

Иймд БНХАУ-д хөдөлмөр эрхэлдэг манай улсын зарим иргэдийг энэ оны зургадугаар сарын 1-ны өдрийг хүртэл “цалинтай чөлөө” өгч, олон улсын хүүхдүүд хамрагддаг /тэдний хүүхэд хамрагддаг/ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ хугацаанд бүрэн зогсоож байгааг мэдэгдээд Монгол руу буцааж эхэлжээ.

Тодруулбал, ДЭМБ-аас онц байдал зарласан тул гадны улс орнууд тус улсаас иргэдээс татаж авахаас гадна, тус улсын иргэд болоод тус улсад оршин сууж байсан, мөн дамжин зорчсон гадны иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэж байгаа. Харин манай улсын хувьд дээрх дүрмийг мөрдөж байгаагаас гадна эх орондоо буцан ирж байгаа Монгол улсын иргэдээ зөвхөн Буянт-Ухаа, Зам-Үүд боомтоор нэвтрүүлж эхлээд байгаа билээ.

  • Одоо цагаан сараа бүрмөсөн хорьчих оо ганц жил өнжихөд яаав л гэж өвдөж үхэж байснаас л доор байв гэж шууд хорьсон шийдвэр гарга хилээ бүү нээ 2-3.н сар тэгж байж л сэргийлж чадна

Холбоотой мэдээ