Талийгаач охидын ээжийн нэр барьсан эмэгтэй хэвлэлүүд рүү уйлж утсаар ярьж байна

2020-02-07 260

Энэ сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ цоожтой үлдсэн байсан 5,4 настай болон нэг ой зургаан сартай охид харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр оройноос эхлэн талийгаач охидын ээжид туслах аян энд тэнд өрнөж эхэлсэн. Үүний хажуугаар амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залилагч этгээдүүд харамсалтайгаар амь насаа алдсан гурван хүүхдийн эцэг эхийн нэрээр хуурамч данс нээж хандив цуглуулж байгааг талаар мэдээлэгдэж байна.  Тодруулбал өнөөдөр хэд хэдэн сайт руу 94883206 дугаараас залгаж, “Охидын ээж байна.  Чинбат гэж хүн миний охидын аав мөн боловч хамт амьдрахгүй байгаа. Тэр хүний дансанд хандив цуглуулмааргүй байна” гэх утга бүхий мэдээллийг уйлан байж өгсөн байгаа юм.

Гэтэл бодит байдал дээр охидын аав ээж салж сарнисан зүйл байхгүй, Сэлэнгэд байх Алтанзулын аав ээжийн хашаанд гэр барьж амьдарч байсан байна. Улмаар өнгөрсөн намар Дархан-Уул аймагт ажил хийхээр өнгөрсөн намар ирж, айлын хажуу өрөө түрээсэлж амьдарч байжээ. Том охин нь өвөө эмээ дээрээ байж байгаад хэрэг гарахаас хоёр гуравхан хоногийн өмнө аав ээж дээрээ ирсэн байсан гэх мэдээлэл бидэнд байна.

Яг одоо талийгаач охидын аав ээж, ах дүүс нь Сэлэнгэд байх гэрт нь очсон байгаа бөгөөд охидыг даваа гаригт нутаглуулах юм байна. Аав ээжийнх нь хувьд ухаан нь орж гарсан, самуурсан байдалтай байгаа бөгөөд ах дүү нар нь тайвшруулах гэж хэцүү байгаа хэмээсэн юм. Ямартаа ч охидын аав ээж хоёр гурав дөрөвхөн жилийн өмнө хуримаа хийсэн, охидынхоо ирээдүйг бодож төлөвлөж, амьдрал ахуйгээ дээшлүүлэхээр Дарханд ирсэн байсан жирийн нэг залуу хос байсан гэдгийг энд дуулгахыг хүслээ.

Золгүй байдлаар амиа алдсан бяцхан охидын ар гэрт туслах хандив, сайн үйлсийн аян нийгмийн сүлжээнд ихээр өрнөх болсон. Энэхүү цахим орчны мэдээллийг бодит ажил болгож, ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсэг Дархан-Уул аймагт байгуулагджээ. Дархан сумын иргэн Б.Золзаяагаар ахлуулсан төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг НЭГДСЭН ХАНДИВ-ын дансыг нээн олон нийтэд ийнхүү зарлаж байна.

Тиймээс элэгт нэгт Монголчууд та бүхэн албан ёсоор байгуулагдсан энэхүү ажлын хэсэгтэй 9921-4151, 9922-2507, 9996-7774, 9944-6322 утсаар холбогдон мэдээлэл авна уу. Хүн бүрийн сэтгэлийн дэмийг хүүхдүүдийн ар гэрт бодит зүйл болгон өгөхөд хамтран ажиллахыг хүсч байна.

#ХАНДИВЫН_ДАНС: ХААН БАНК 5046571124
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.    ЭХ СУРВАЛЖ ZALUU.COM

  • Зочин

Холбоотой мэдээ