Хошин элэглэл хийж, хөгжим дуу оролдож олонд танигдсан Х.Бат-Ирээдүй Монголчуудаасаа тусламж хүслээ

2020-02-07 431

Цахим орчинд гитар барин өөрийн зохиосон дуугаа дуулж олонд танигдсан Х.Бат-Ирээдүй Монголчуудыг тусламжийн гараа сунгахыг хүсжээ. Тэрбээр “Думцаа” гэх нэрээр цахим хэрэглэгчдэд илүүтэй танигдсан бөгөөд шүлэглэх, элэглэх, дуу хөгжмийн авьяасараа богино хэмжээний бичлэгүүд хийж, өөрийн цахим хуудаснаа байршуулдаг байв.

Тэгвэл Х.Бат-Ирээдүй зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой нь тогтоогдож, бие нь гэнэт муудсан тул 50 сая төгрөгийн хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа аж.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Сайн байцгаана уу? Олноо Думцаа нэрээр гарч хошин элэглэл хийж, хөгжим дуу оролдож явсан миний бие зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой нь тогтоогдож гэнэт муудав. Нэг удаа хийгдэх том хагалгаа 50 сая төгрөг болох юм. Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнээсээ тусламж хүсэж байна. Думцаад тусалъя аяныг миний бие өөрөө зарлаж байна. Хэлж ирдэггүй энэ өвчинг давж гарах дэм хайрла. Данс: 5063393070 хаан банк Бат ирээдүй” гэжээ.

Эх сурвалж:Eguur.mn

Холбоотой мэдээ