БНСУ-д амьдардаг, зургаан настай Б.Ертөнц хүү цуглуулсан мөнгөөрөө хүүхдийн амны 200 хаалт худалдан авч, эх орондоо илгээжээ

2020-02-07 198

Коронавирусийн халдвар Монгол Улсад аюулын харанга дэлдэж буй. Тус халдвараас урьдчилан сэргийлэх аргуудын нэг нь амны хаалт. Гадаадад амьдардаг монголчууд сайн үйлсийн аян зохион байгуулж, Монгол Улс руугаа амны хаалт илгээсээр буй.

БНСУ-д амьдардаг, зургаан настай Бүрэнбатын Ертөнц хүү цуглуулсан мөнгөөрөө хүүхдийн амны 200 хаалт худалдан авч, эх орондоо илгээжээ. Түүнд ЭМЯ талархаж буйгаа илэрхийлэхдээ “ЭМЯ өөрийн цахим хуудсандаа “Эх оронч бяцхан иргэндээ гүнээ талархаж байна. Бид Б.Ертөнц хүүгийн илгээсэн амны хаалтыг Хүүхдийн төв сувиллын бяцхан багачуудад хүргүүлнэ” гэжээ.

Холбоотой мэдээ