Бээжин хотын гудамж, худалдааны төвүүд хүнгүй болжээ

2020-02-07 217

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Бээжинд олон хүн ресторанд цугларч, хурим найр, төрсөн өдөр тэмдэглэхийг хориглосон байна.

Ханжоу, Наньчан зэрэг том хотуудад өдөр бүр гэрээс гарах хүний тоог хязгаарлах арга хэмжээ авч байгаа бол Хубэй мужийн хотуудад олон давхар байрны цахилгаан шатыг зогсоож, хүмүүсийг гэрээсээ цөөхөн гаргахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн  Хятадын эм, эмнэлгийн хэрэгсэлд хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй, хүн амд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн хүргэдэг ачаа тээврийн болон ложистикийн компаниудыг татвараас чөлөөлөхөөр болжээ.

Өчигдөрийн байдлаар Бээжин хотын гудамж, худалдааны төвүүд  хүнгүй  болсон  зургийг олон нийтэд дэлгэжээ.

Холбоотой мэдээ