Дуучин Нарантуяа халуун усанд түлэгдэж нас барсан гурван хүүхдийн аав Г.Чинбатад хандив өглөө

2020-02-07 250

Хоёрдугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн нутагт, гэртээ харгалзах хүнгүй үлдсэн 1-5 насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан талаар мэдээлсэн.

Тэгвэл дуучин Нара нэрээр олонд танигдсан М.Нарантуяа талийгч хүүхдүүдийн аав Г.Чинбатад эмгэнэл илэрхийлж, өөрийн зүгээс хандив тусламж үзүүлжээ.

Заа хүмүүсээ!!!

Нарагийнх нь дансанд 5,038,000₮ цугласан байсныг 3н хүүхдийн аав Г.Чинбатын дансанд дөнгөж сая шилжүүллээ.

Шилжүүлэг хийж байх үед бас дахин халуун сэтгэлүүд нэмэгдэж 65,762₮ орж ирсэн байжээ.

Энэ цагаас та бүхэн Нарагийнхаа дансанд биш 3н хүүхдийн аавын дансанд халуун сэтгэлээ шууд илгээгээрэй🙏

Нарагийнх нь дансанд өчигдрийн лайв үзээд хүмүүс хийж бга бол тэр бүгдийг 1₮ дутаалгүй бүгдийг нь 3н хүүхдийн ээж аавын дансанд илгээгээд байх болноо.

Халуун сэтгэлт хүн бүрт талархая🙏

Холбоотой мэдээ