85 настай Ц.Раднаа Австралид дахин түрүүлж, тав дахь дээд амжилтаа шинэчилжээ

2019-09-07 167

Гурван жилийн өмнө нэгэн телевизээр “Ганц ч амралгүйгээр Зайсан толгой дээр гүйгээд гардаг гайхалтай өвөө” хэмээн нэгэн хүнийг онцолсон нь спортын мастер Цэрэнгийн Раднаа юм.

Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан Ц.Раднаа гуай ДАШТ-д анх өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь монгол түмэн өдгөө ч бахархдаг.

Азийн АШТ-ий мөнгөн медальтай тэрбээр Австралид болж буй мастеруудын олон улсын   тэмцээний эхний өдрүүдэд гурвын харайлт, 60, 200 метр, саадтай 80 метрийн гүйлтэд түрүүлж, бүгдэд нь дээд амжилт шинэчилсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр тэрбээр 400 метрийн 79.19 секунд гүйн түрүүлэхдээ мөн дээд амжилт ахиулжээ. Ц.Раднаа гуай Авсралийн тэмцээнээс ийнхүү таван алтан медаль хүртэн, таван дээд амжилт шинэчилсэн амжилттай дуусгалаа. Тэгэхдээ 400 метрийн зайд энэ жил дэлхийн аварга болохдоо гаргасан амжилтаа нэг секунд, 46 долиор ахиулсан юм.

Холбоотой мэдээ