“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт”

2020-02-06 179

“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт” нийтлэлийнхээ хүрээнд бид гаргалгаа, шийдэл эрж редакцын уулзалт хийхээр болсон билээ. Гэвч ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал завгүй гэдэг шалтгаанаар уулзалтад оролцохоос татгалзаж, мөн өөрөөс нь өөр хүн яриа өгөхгүй гэдэг тайлбар өглөө. ЭМЯ-ныхан ажил ихтэй байгааг бид ойлгож, энэ хүний цаг завыг харгалзан, цагаа зарлахгүй байсан юм. Гэхдээ 85 мянган хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байхад салбарын бодлого тодорхойлдог яам нь уулзалтад оролцохгүй байна гэдэг бол тэднийг хардахад хүргэж байна. Иймээс бид ЭМЯ-ны холбогдох албан тушаалтанг энэ уулзалтад оролцооч ээ хэмээн сониноороо дамжуулан урилга илгээлээ. Сарангэрэл Даваажанцан Сарангэрэл Даваажанцан сайд та хариу өгнө үү. Мөн Эрүүл мэндийн дэд сайд асан, “Хаппи веритас”-ын үүсгэн байгуулагчдын нэг Жазагийн Амарсанаа-г урьсан ч одоог хүртэл хариу өгөөгүй болно.
Уулзалт маргааш буюу 2.7-ны 11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд болно. Хэвлэлийнхэнд нээлттэй боловч та бүхэн урьдчилан холбоо барина уу. Утас 99763656

Холбоотой мэдээ