230 ТЭРБУМЫГ КАПИТАЛ БАНКААР ЗАВШСАН УУ?

2020-02-06 233

“ Капитал банк”-д алдсан Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын 200 гаруй тэрбумыг байршуулсан хүн нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга С. Эрдэнэ билээ. Түүний гар хөлийг АТГ-аас баривчилжээ!!!

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасанг тухайн үеийн Санхүүгийн албаны даргатай нь хамт АТГ-аас баривчилжээ. Тэднийг “Капитал” банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулсан, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хээл хахууль авсан хэрэгт буруутгаж буй. УИХ-ын гишүүн Б. Ундармаагийн “Капитал банк”-д Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 132 тэрбум хадгалагдаж байсан. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2007 оноос эхлэн “Капитал банк”- д хадгалж ирсэн ч 2013 оноос тус банкинд хадгалах мөнгөний тоо 4 дахин өсчээ. 2012 онд 31 тэрбум байснаа 2013 онд 126 тэрбум, 2014 онд дахиад 100 тэрбумаар нэмэгдэж 209 тэрбум болж,тасралтгүй өссөөр 2015 онд “Капитал банк” дахь нийгмийн даатгалын сангийн хадгамжлийн хэмжээ 238 тэрбум төгрөгт хүрчээ.Ингээд Капитал банкин дахь нийгмийн даатгалын сангийн мөнгө 3 хан жилийн дотор 31 тэрбумаас 238 тэрбум болтлоо 207 тэрбумаар нэмэгдсэн байна. Арилжааны ганц банкинд иргэдийн нийгмийн даатгалын мөнгийг байршуулсан эзэд нь тухайн үеийн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, салбарын сайд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц. Уртнасан нар юм. Түүнийг С. Эрдэний гарын хүн гэдэг. Даатгалын мөнгийг аль банкинд хэдэн төгрөг хэрхэн байршуулах талаар 2013 онд тухайн үеийн салбарын сайд, НДҮЗ-ийн дарга СЭрдэнэ 35-р тогтоол гаргаж, хавсралтаар журам баталжээ. Уг журамд “Банк тус бүртэй байгуулах мөнгөн хадгаламжийн гэрээний төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад танилцуулж, зөвшөрөөл авсны үндсэн дээр гэрээ байгуулах”- ыг заажээ. “Капитал банк” дахь нийгмийн даатгалын хадгаламж 4 дахин нэмэгдсэн 2013 онд гэхэд НДҮЗ-ийн даргаар С.Эрдэнэ, НДЕГ-ийн даргаар Ц.Уртнасан нар ажиллаж байлаа. Энэ онд 5 удаа шинээр, 2 удаа хуучин гэрээ сунгах замаар нийт 105 төгрөгийг Капитал банкинд байршуулжээ.Капитал банкинд байршсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 200 гаруй тэрбум төгрөгийг 2016 оноос хойш гаргуулж авахаар хөөцөлдсөн ч банк төлбөр түргэн гүйцэтгэх чадамжгүй болсон учраас амжилт олсонгүй.Энэ асуудлаар Нийгмийн даатгалын газар капитал банкны хооронд 20 гаруй удаагийн уулзалт болсон байдаг билээ. Иргэдийнхээ даатгалын мөнгийг улс төрчийн банкинд тавиад туусан энэ үйлдэл жинхэнэ МАНАН шүү дээ

 

Холбоотой мэдээ