“Оймс” гэгч хочтой болсон Н.Баярсайхан нарт оногдуулсан ял хөнгөдөв үү!!!

2020-02-06 206

“ Оймс” гэгч хочтой болсон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж Улсын дээд шүүх үзээд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа

1. Анхан шатны шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

2019.05.07-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Баярсайханыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч ” хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзээд хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсжээ. Ж.Батжаргал нарын 18 хүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ. Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

2. Давж заалдах шатны шүүхээс Н.Баярсайхан нарын ял хөнгөдсөн гэж үзэн, анхан шатны шүүхэд буцаасан.

2019,09,10-д Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс , Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Харин Д.Хандсүрэн нарын 6 хүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

3. . Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзээд дахин шийдүүлэхээр буцаалаа

Өчигдөр буюу 2020.02,05 -д Улсын дээд шүүх хуралдаж, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ.
Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэтгүүлч Б.Отгон

Холбоотой мэдээ