хөлийнхөө хуруугаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч амь аврагджээ

2020-02-06 171

Америкийн Хойд Каролина мужийн 54 настай эмэгтэйгээс ийм авхаалж самбаа бас эр зориг, тэсвэр хатуужил гарчээ. Золгүй явдал шөнө дундын үед машины хөдөлгөөн багатай хурдны зам дээр болсон байна. Тэрээр хурдны замын хажууд зогсон хагарсан дугуйгаа солихоор данхрат тавьжээ. Гэтэл дугуйгаа тайлах үед данхрат нь мултарч машин доошоо унахад эмэгтэйн хоёр гар дугуй, хярлааны хооронд хавчигджээ. Шөнө дунд эзгүй зам дээр тул туслах хүн машин харагдсангүй. Хоёр гар нь маш их өвдөж байсан ч тэсвэрлэн 30 минут оролдож байж гутал, оймсоо тайлан хөлийн хуруугаар дуудлага хийж 911 руу залгаж чаджээ. Ингээд аврах албаныхан ирж тусламж үзүүлсан байна.

Холбоотой мэдээ