Нэг айлын гурван хүүхэд халуун усанд түлэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа

2020-02-06 180

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр нэг айлын гурван хүүхэд түлэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Дархан-Уул аймгийн … тоотод оршин суух эмэгтэй бага насны гурван хүүхдээ гэрт нь үлдээгээд гарахдаа халуун усны крантаа хаагаагүйн улмаас ой зургаан сартай болон дөрөв, таван настай гурван хүүхэд халуун усанд түлэгдэж амь насаа алдсан байна. Энэхүү хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт материалжуулан шалгаж эхэлжээ.

Иймд, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, харгалзах хүнгүй орхихгүй байж болзошгүй эрсдлээс сэргийлэхийг албаныхан санууллаа.

Холбоотой мэдээ