Хятадад H5N1 шувууны ханиад гарч тахианы мах, махан бүтээгдэхүүний импортлохыг хориглолоо

2020-02-05 183

Улсын Онцгой комисс өнөөдөр хаалттай хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ. Үүнд:

– БНХАУ-ын Хунань мужид H5N1 шувууны ханиад гарсан учраас тахианы мах, махан бүтээгдэхүүний импортлохыг хориглосон.

– Одоогоор ихэнх боомт хаагдсан байгаа бөгөөд гаднаас ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж буй учраас боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй байна.

– Зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гаргах гэж байна.

– Мөн коронавирустай холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ.

– Өнөөдөр Эрүүл мэднийн яамнаас аль эмнэлгийг шинэ коронавирустай холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэр гаргана.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирсэн. Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна” гэв.

Төлөвлөгөөнд орох саналуудыг нэгтгэн маргааш Улсын Онцгой комисс дахин хуралдаж эмнэлгийн асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт шаардлагатай болох хөрөнгө мөнгөтэй нь танилцуулахаар өргөн барина.

Холбоотой мэдээ