Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж байна

2020-02-05 166

Өнөөдөр Орхон аймагт нэг иргэн өндөр халуурсан, сэжигтэй тохиолдол илрээд байгаа аж. Булган аймгийн харъяат 25 настай уг иргэн өчигдөр Эрдэнэт хотод ирсэн. Одоогоор өвчтөний биеийн байдал өндөр халуунгүй, бусад шинж тэмдэг илрээгүй хэвийн байна. Сэжигтэй тохиолдол эсэх нь нотлогдоогүй. Уг иргэн нь БНХАУ-ын Ухань хот руу тээвэр хийсэн гэж эхний асуумжаар хариулсан тул ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тусгаарлаад байна.

Холбоотой мэдээ