Б.БОЛОРОО СОЛОНГОН ААШТЫН БИЧСЭН ЁС СУРТАХУУНГҮЙ ЧАТУУДЫГ ДЭЛГЭЖЭЭ

2020-02-05 255

За би бол айлын ганц хүүхэд, ээж маань харин эхээс 8-уулаа болохоор надад маш олон үеэлүүд байдаг. Би тэр хүмүүсийн хувийн амьдралыг хаана, юу хийж явааг явахыг нь мэдэхгүй.
Гэхдээ энэ үүсээд байгаа асуудлыг мэдээд эгчдээ удаа дараа боль гэж гуйж нэг үзсэн уйлж нэг үзсэн, хэлэхээрээ нэг болсон.
Яг нөхөр маань алга болоод дотроо шаналж шар махтайгаа хатаж явах үед (6 сарын 27) эхнэр нь надтай ирж уулзсан. Бүх асуудлыг нь сонсож уйлаад тэр даруйдаа эгчрүүгээ орилоод ярьж байсан. Дараа нь нөхрөө алдаад удаагүй байхад эхнэр нь чатаар “чи хүний эрх яриад яваад байдаг юм билээ эгчийгээ хар” гэж хэлж байсан би угаасаа л эгч маань буруутай учраас огт юм бодоогүй өөрийн хувийн асуудлаа хэлж тайлбарлаад өнгөрч байсан юм.
Гол нь тэр үеэл эгч маань өөрийн гэр орондоо байхгүй байгаа учраас би хаягийг нь хэлж өгч чадахгүй байгаа юм, эгч маань асуугаад ч хэлдэггүй юм.
Энэ постыг үеэл маань уншиж байгаа бол наад хүнээ тэр эхнэр 4 хүүхэд рүү нь явуул гэж хэлмээр байна. Харин тэр залуу нь уншиж байгаа бол эхнэр 4 хүүхэд чинь маш хүнд байдалтай байна тэд нар дээрээ очооч гэж гуймаар байна.
ХҮҮХДИЙН НУЛИМСАН ДЭЭР ЖАРГАЛ БАЙДАГГҮЙ ГЭДГИЙГ АЛЬ АЛЬ НЬ ОЙЛГООЧЭЭ !!!
энэ бол энэ асуудлыг хөндөж бичиж байгаа сүүлийн пост. Одоо намайг хэн ч юу ч гэж хэлсэн бай би хариу өгөхгүй. Надад өөрт минь сэтгэл зовоосон, толгой өвтгөсөн маш олон асуудал байгаа, сэтгэлийн шарх маань эдгээгүй, ямар ч асуудалд маш эмзэг байгааг минь ойлгоорой.
НЭГ Л ЗҮЙЛИЙГ ГУЙЯ. МИНИЙ ХИЙЖ БУЙ АЖЛЫГ МИНЬ ЮМ БОЛГОНД ХОЛЬЖ ХУТГАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.

Холбоотой мэдээ