Долоо хоног бүрийн Даваа, баасан гарагт согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

2020-02-05 208

Говь-Алтай аймгийн  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шинэчлэн баталлаа. Уг захирамжаар долоо хоног бүрийн даваа, баасан гарагт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.

Тодруулбал, тус аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шинэчлэн баталжээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулснаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4656 дугаарт бүртгүүлсэн байна.

Холбоотой мэдээ