Б.Махбал Ням гаригт суллагдана

2020-02-05 315

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт Б.Махбалыг жил гаруй хугацаанд шалгаж буй. Уг хэрэг өдгөө мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм.

Хуульд заасны дагуу Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан түүнийг ийнхүү суллах гэж байна. Иймээс Б.Махбалыг ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр суллах аж.

Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг нь 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө гарсан бөгөөд уг хэрэг гарснаас хойш нэг жил 6 сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Хэргийг эргэн сануулахад, Б.Махбалд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон шүүх хурлын үеэр Б.Махбал өөрийгөө хохирогч хэмээн мэдүүлсэн бөгөөд шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ.

 

Холбоотой мэдээ