С.ХАБУЛ: ИХ САНАХ ЮМДАА ӨВӨӨГӨӨ

2020-02-05 198

С.Хабулыг телевизийн хөтлөгч гэхээс Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн ач хүү гэдгийг тэр бүр хүмүүс  мэддэггзүй.

Би гурван өвөөгөө үзэж, эрхэлж, өвөрт нь мацаж өссөн азтай хүн. Бас гурвууланг нь тэнгэрт дэвшихийг үзсэн азгүй ч юм шиг хүн. Яг нэг жилийн өмнө энэ өдөр миний сахалтай өвөө бурханд дуудагдаад явж байж дээ. Ямар ч зовлон, хагацал, сэтгэл таагүй бүхнийг туучих үед өвөө дээрээ очиж өвөөгөө харж суухад л бүх зүйл сайхан болдогсон. Нөмөртэй уул байсан нь тэр байх даа. Одоо ч өвөө минь харж байгаа даа гэсэн бодлоор сэтгэлээ нөмөрлөж, салхи сөрж явна. Хаа нэг зүүдэндээ уулзаж санаа амрах юм. Хаа нэг урмыг нь хугалж байснаа бодохоор хар дарж зүүдлэхээс илүү сэтгэлээр унах юм.
Ингээд өвөө үгүйгээр өнгөрөөсөн нэг жил…. Эргээд уулзах юм шиг горьдсон, хайсан, хүлээсэн, үл итгэсэн хоногууд хөвөрсөөр байтал нарыг дэлхий нэг удаа тойрчихож.
Бавуугийн Лхагвасүрэнгийн эрх ач хүүгийн хувьд одоо эмээгээ сайн асарч өвөөгийнхөө нэрийг өндөрт өргөхгүй юмаа гэхэд доош нь унагахгүй үүрч явах л үлдлээ дээ… Их санах юм даа өвөөгөө.

Холбоотой мэдээ