Э.ЦЭРЭН: УРЛАГ, ЗАГВАР, ЭНТЕРТАЙНМЕНТЫНХАН БАРАГ ТЭР ЧИГТЭЭ “ХАР ТАМХИ” ХЭРЭГЛЭДЭГ

2020-02-05 180

Хар тамхи тодорхой хүрээнд бараг “жирийн хэрэглээ” болсныг Э.ЦЭРЭН ингэж бичжээ:

2 жилийн өмнө би хар тамхичдын тухай бичээд бөөн сэнсаац болов. Нэр зүсээ нуусан залуу бүсгүйчүүд хар тамхи байдаггүй балай авгай минь гэж, телевизээр рекламанд тоглодог гэх залуус илтэд инээдээ барьж ядан, надаар даажигнаж хэл амаар доромжилж байлаа. Хар тамхи Монголд байдаг гэж үү? хэмээн олон хүн бас гайхаж бас олны анхааралд орохын тулд худал сэнсаац тараадаг гэж чичилж байлаа. Би хар тамхийг чимээгүй тахал хэмээн зүйрлэж байв. Харин өнөөдөр та бүхэн хардаа! Соёл урлаг, загвар, энтёртайнмэнтынхан бараг тэр чигтээ хэрэглэдэг болох нь дэлгэгдэж байна.

Саяхан дуучин Амархүүг баригдсанд би ихэд цочирдож, бас ч үгүй түүнийг өмөөрөх маягтай бичиж байлаа.

… би та бүхэнд шинэ карьер эхлүүлж буйгаа зарласан… энэ нийгэмд элдвээр чичлүүлэх улстай ярилцлага хийгээд яваад байгаа болно. Энэ хүрээнд найруулагчаасаа дуучин Амархүүтэй ярилцмаар байгаа тухайгаа хэлж Папарацци.мн Амархүүтэй “Надад асуулт байна?” нэртэй нэвтрүүлэгт Хөтлөгч Цэрэнгийн зочин болохыг урьж… Харин миний хайрладаг Амархүү… Мөнгө төлвөл орно! гэж томорч ээ… Уул нь би тэр хүний дотор хүнийг нийгэмд зөв таниулах зорилготой байв. Жаахан урам хугарлаа Амархүү… Миний мик нээлттэй шүү. Гэхдээ төлбөр төлөхгүй болно хэмээн өөрийн цахимдаа бичжээ.

Холбоотой мэдээ