Хятад бараа татарч, Үндэсний үйлдвэрлэл зонхилж байна

2020-02-04 199

Монголчууд “Цагаан сар” – ын баярыг жил бүр  өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Харин өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын шийдвэрээр коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баяртай холбоотой томоохон үйл ажиллагаанууд тэр дундаа албан байгууллагуудын нэгдсэн золголт, бөхийн барилдаан, ном хурах зэргийг хориглосон шийдвэр гаргасан юм.  Мөн айл өрхүүдийг баяр ёслолоо дор бүрнээ цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа. Гэсэн хэдий ч гадуур сар шинийн уур амьсгал хэдийнээ орж, ахмадууд ууц буузаа бэлтгэж, бэлэг сэлтнийхээ эрэлд  гарчээ.

Тиймээс бид  хүмүүсийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Нарантуул” олон улсын худалдааны төвд очиж бараа бүтээгдэхүүний борлуулалт, эрэлт хэрэгцээ, үнэ ханшийн талаар сурвалжилсан юм.

Аль ч худалдааны төв цаг үеэ дагаж бараа бүтээгдэхүүн худалдаалдаг жишгээр удахгүй болох сар шинийн баяртай холбогдуулан бэлэг барьц, дээл хувцас их гарсан харагдана. Гэхдээ үндэсний тодотголтой бүтээгдэхүүнүүд зонхилж байгаа нь сайшаалтай. Хил хаасантай холбогдуулж наймаачид хятад бараа оруулж ирэх нь багасч,  үүнийгээ дагаад борлуулалт ч буурсан байгаа нь илт ажиглагдаж байлаа.

Ингээд дээл, хөөрөгний лангуугаар явж үнийн мэдээлэлтэй танилцахад хөөрөг дунджаар 20 000- 800 000 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан бол дээлний үнэ ч материал, хийцээсээ хамаарч харилцан адилгүй хэлбэлзэж байсан юм.

ХӨӨРӨГ

Захын хамгийн арын хэсгээр ХӨӨРӨГ– ний худалдаа явагддаг. Дуураймал, жинхэнэ, хийц сайтай, хэлбэр муу гээд янз бүрийн л хөөргөөс иргэд сонголтоо хийх боломжтой. Мөн хөөрөг бүр ямар нэгэн утга санаа, бэлэгшээлтэй.

Тухайлбал, хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог бол халтар, шар мана саа, үе мөч татах зэрэг өвчнийг анагаадаг. Ер нь мана хөөрөг нь гэр бүлийн аз жаргалыг авчирдаг гэж хөөрөгний наймаачид онцолж байв.

ДЭЭЛ

Захын хамгийн их хүнтэй хэсгүүд бол дээлний худалдааны лангуу. Үнийн хувьд хос дээл 300- 350, дан дээл нь 200-оос доош худалдаалагдаж байна. Худалдагч нарын ярьж буйгаар хүмүүс бэлэн зарагдаж байгаа дээл гэхээсээ илүү захиалгаар хийлгэдэг болсон гэнэ.

Бэлтгэсэн : Д. Бямбасүрэн

Холбоотой мэдээ