Хүчирхийлэлд өртсөн 11 настай А охины эцэг, эхийг хайж байна

2020-02-04 262

ТВ8 телевиз архинаас хамааралтай эцэг, эхтэйгээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөн хүнд амьдарч байгаа 11 настай А охины талаарх мэдээллийг цувралаар хүргэсэн. (Сурвалжилгыг ЭНД дарж уншина уу)

Энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш 11 настай А охин түүний хөгжлийн бэрхшээлтэй эгчийнх нь хамт гэр бүл хөгжлийн газар хамгаалалтдаа авсан. Хуулийн дагуу хэсэг хугацааны дараа БЗД-ийн Гэр бүл хөгжлийн газар охидыг архинаас хамааралтай эцэг, эх хоёрт нь хүлээлгэн өгчээ. Харамсалтай нь, эцэг, эх нь урьдын адил дахин архидан согтуурч, охидыг орхин гэрээсээ явжээ.  Тиймээс 11 настай А охины эцэг, эхийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ “ТОЛЬ” МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС

  • төр засаг иргэнээ тэр тусмаа хүүхдүүдийг яагаад ийм хайхрамжгүй байдал гаргаж удаа дараа хүчирхийлэл үйлдэж айлгаж байсан эхэд нь өгөөд байдагийн бээ эгч дүү 2г улсын асрамжинд өгөөчээ айх айдасгүй амьдрах эрх боломж өгөөчээ

Холбоотой мэдээ