Н.Номтойбаяр: Г.Батхүүгийн хүүхдүүд намайг алуурчин гэж нийгэмд, тэр тусмаа УИХ-ын гишүүдэд захидал тараасан

2020-02-04 219

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт нэр холбогдоод буй. Талийгаачийн амиа алдах үеийн үйл явцыг харуулсан “13 секундийн бичлэг” гэгдэх зүйл өнөөдөр цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр ташаа болж таарлаа.

Н.Номтойбаяр талийгаачийн ар гэрийнхнийг өөрийнх нь нэр хүндийн эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг тарааж байна хэмээн үзжээ. Энэ талаар тэрбээр цахим хуудсандаа,

“Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг “13 секундийн бичлэг” зэргээр намайг алуурчин гэж нийгэмд, тэр тусмаа УИХ-ын гишүүдэд захидал тараасан. Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүд талархаж байгаа ч, аль 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр худлаа нь тогтоогдчихсон байсан юм бол яагаад намайг УИХ гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт өгсний дараа мэдээлэв?” хэмээжээ.

Холбоотой мэдээ