С.Эрдэнэ, Ц.Нямдорж нарын рейтинг буурлаа

2020-02-04 176

МЭК судалгааны байгууллага улстөрчдийн болоод улстөрийн намуудын рейтингийг тодорхойлох судалгааг сар бүр хийдэг. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард УБ хотын 700 гаруй иргэнийг хамруулан судалгаагаа хийж, дүнг нь нэгтгэсэн байна.

  1. Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга удаалжээ. Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гуравдугаарт бичигдсэн байна.

 

  1. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн рейтинг тогтмол 6-аас дээш оноогоо хадгалсаар байна. Өнгөрөгч сард түүний оноо нэмэгдэх болсон нэг шалтгаан нь “Тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэр” гаргасантай нь холбон ойлгож болох юм.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг ч тогтмол 6-аас өндөр оноогоор үнэлэгдсэн хэвээр байна.

  1. Тэгвэл үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүлжээ. Түүнчлэн ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарыг нэрлэсэн байна.
  2. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан томилогдох үедээ 2-3 оноогоор үнэлэглэж байсан бол сүүлийн хэдэн сард 4 хүртэл оноогоор үнэлэгдэж, рейтинг нь нэмэгдэж байгаа дүнг харуулж байна.

Г.Занданшатарын тэргүүлсэн энэ парламентын үнэлгээ тааруухан хэвээр байна. Сүүлийн сард үнэлгээ нь улам буурсан нь “УИХ-ын нэр бүхий гишүүд казино тоглосон, эсэх” асуудал хөндөгдсөнтэй холбоотой гэж судалгааны байгууллага дүгнэжээ.

Холбоотой мэдээ