Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг “Дармек” эмийн сан иргэдэд амны хаалт үнэгүй тараажээ

2020-02-04 147

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг “Дармек” эмийн сангаас захын худалдаа эрхлэгчид, нийтийн тээврийн жолооч, иргэдэд нэг удаагийн амны хаалт үнэгүй тараажээ.

“Манай эмийн сан 2019 онд Баян-Өлгий аймагт тарваган тахлын өвчин гарахад хяналтын постод ажиллаж байгаа хүмүүсийг дархлаа дэмжих бэлдмэлээр үнэгүй хангаж байсан. Энэ удаад БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар гарсантай холбогдуулан аймгийн төвийн “Тирлик” захын худалдаа эрхлэгчид, нийтийн тээвэр, таксины жолооч, ард иргэдэд 1000 ширхэг амны хаалтыг үнэгүй тарааж байна. Ирэх даваа гарагт ч амны хаалт нэмж гаргах бодолтой байгаа. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Аливаа гамшиг, бэрхшээлийг хамтын хүчээр л давж гарна” хэмээн эмийн сангийн эрхлэгч М.Мирас ярьсан байна.

Холбоотой мэдээ