Сангийн Яамны тансаглал буюу Бумбын Тахилагад зарцуулсан 7,7 тэрбум

2020-02-03 165

Төсвийн үрлэгэн байдлыг хаа сайгүй шүүмжилдэг. Хэдэн зуун тэрбум, их наядаар тоологдох төсөвтэй газрууд мөнгийг 4-5 сая төгрөгийг зүгээр л задгай мөнгө шиг үрдэг нь анзаарагддаг. Санхүүгийн хамгийн сахилга сахилга баттай Сангийн яаманд ч энэ байдал байсаар байна.

Сангийн сайд өөрийнхөө хувийн машинд төсвийн мөнгөөр удаа дараа түлш, шатахуун авсан гэж шүүмжлүүлж байгаа. Тэрчлэн Засгийн газрын цом-2016 тэмцээний бооцооны үнэ гээд 2 сая төгрөг гаргаж, төсвийн төсөл батлахад идсэн хоолны мөнгө гэж 1.5 сая төгрөг заржээ. Төрийн яаманд ажилласан хүмүүс цалин хангамжаа аваад зогсохгүй төсөв бөтлах үедээ ч төсвийн сая гаруй төгрөгийг хоолондоо зардаг юм байна. Тэрчлэн бас л асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, сүсэг бишрэлээс ангид байх учиртай Сангийн яам Амарбаясгалант хийдийн бумбаны тахилга болон бусад зардалд 4.2 сая, нийт 7.7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ. Амарбяасгалантад хийдэд яамныхаа нэр дээр бумба тахиулаад сангийн хөрөнгө өссөн болов уу, нэртэйгээр нь сайд нь нинжа шиг “бурзай, бурзай” гэж сууж байхгүй яасан юм бол гэж шүүмжлүүлж байна.

Холбоотой мэдээ