Г.БУЯНДОРЖ: 25 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГѲѲ ДЭЭРЭМДҮҮЛСЭН ТАЛААР МЭДЭЭЛЭВ

2020-02-03 206

Г.БУЯНДОРЖ 9 ЖИЛИЙН ТУРШ 5 УДАА 409 ХОНОГ ХОРИГДОЖ, 16 УДАА ШҮҮГДЭЖ, 25 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГѲѲ ДЭЭРЭМДҮҮЛСЭН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ

МУГЖ Т.Ариунаагийн нөхөр, “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж:
Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо БЗД-ийн ерөнхий прокророор ажиллаж буй Ц.Батболд, Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор асан, одоо УЕП-т ажиллаж буй Ж.Сандагсүрэн, Ниийлэлийн прокурорын газрын Хяналтын газрын прокурор асан н.Халиун нар хэргийг шалгах явцдаа 100.000 ам.доллар нэхэмжилж шантаажилсан. Халиуны гэр бүлийн өмгөөлөгч нь 10.000 ам.долларын урьдчилгаа өгч, хэргийг ашигтайгаар шийдвэрлэсний дараа 90.000 ам.долларыг өгөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа тэр мөнгийг өгөх боломжгүйгээ хэлсний төлөө Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үссгэж, таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлж, нийт 16 удаа шүүх хуралд орж, компанийхаа 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг алдсан.

Баялаг бүтээгчдээ төрийн байгууллагуудын хүчээр айлгаж сүрдүүлэх замаар бизнесийг нь булааж авдаг энэ байдлыг төр засгаас цэгцлэх талаар тодорхой арга хэмжээ авч байгаа учраас төрдөө итгэх итгэл сэргэж, нэр бүхий прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, зохих хариуцлага хүлээлгэх байх аа хэмээн итгэж, 68 хуудас нотлох баримтын хамт төрийн тэргүүндээ хүлээлгэн өгч байна.

Үүнээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газрын зарим мөрдөгч, прокурор, шүүгч нар гээд нийт 22 хүн энэ зохион байгуулалтай ажиллагаанд оролцсон, бүгдийг нь хавсаргасан байгаа. Сэлэнгэ аймгийн мандал сумын сум дундын шүүгч н.Алтанцэцэг, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдын нөлөөнд автан, хууль бус шийдвэр гаргаснаас үүдэж, манай компани 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдахад хүрсэн. Энэ бүхнийг харахад, Салхитын мөнгөний ордын хэрэгтэй адилхан схем ажилласан байгаа юм. Хууль шүүхийн байгууллагад бугшсан энэ хууль бус схем шударга хөдөлмөрөөрөөө баялаг бүтээж буй бизнес эрхлэгчдийг хохироож байна гэлээ.

Тэрээр ирэх 7 хоногт хэвлэлийн хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээлнэ өгнө гэв.

Холбоотой мэдээ