Д.Нямхүү Монголдоо ирсэн иргэдийн биеийн болон сэтгэл зүйн байдлын талаар мэдээлэл өглөө

2020-02-01 415

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү Монголдоо ирсэн иргэдийн биеийн болон сэтгэл зүйн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “БНХАУ-ын Ухань хотод коронавирусын голомтод байсан иргэдээ Монгол Улс өнөөдөр авчирлаа. Манай ХӨСҮТ-д тусгай 50 орт гэж тасаг байдаг. Энэ нь шинэ болон дахин сэргэж буй халдварын 50 ортой тасаг юм л даа. Ирсэн хүмүүсийг энэ тусгай өрөөнүүдэд орууллаа. Монгол оюутнууд маань сэтгэл их өндөр байна. “Монгол хоолоо идээд, монгол эх орондоо ирсэн чинь хэчнээн сайхан юм бэ” гэцгээж байна. Шинжилгээ хийж байна. Эмч нар үзэж, хянаж байгаа. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлаж байгаад ерөнхий хяналтыг хийлгээд гэр орон руугаа явах юм. Эд нар маань нөхцөл байдлыг бүрэн ойлгож “Эх орондоо, Засгийн газартаа, Эрүүл мэндийн яамандаа, эмч нартаа баярлаж байна” гэж байна. Тусгай дэглэмд байгаа учраас энд төвөг учрах юм байхгүй, өгсөн зөвлөгөө зааврыг бүрэн дагана. Сэтгэл сайхан онгойчихлоо, тэгширчихлээ” гэж байна. Манай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч нар маань тусгай үйлчилгээ хийж байгаа учир гарч орж болохгүй байгаа. Тийм учраас миний бие багахан мэдээ өгч байгаа юм” гэлээ.

Холбоотой мэдээ