Б.Хурц сонгуульд нэр дэвших 100 сая төгрөгөө намдаа тушааж, нэр дэвших “виз”-ээ аваад байна

2020-02-01 432

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц сонгуульд нэр дэвших дэнчингийн 100 сая төгрөгөө намдаа тушааж, нэр дэвших “виз”-ээ аваад байна. Тэрээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн бөгөөд энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр тогтжээ.

Монгол улсын сонгуулийн шинэ хуулиар Баянзүрх дүүрэгт таван мандат хуваарилаад байгаа нь хошууч генерал Б.Хурцад боломж олгоно гэж тэрээр үзсэн бололтой. Түүнээс хамгийн их айж байгаа хүний нэг нь ШИНЭ намын дарга Ж.Батзандан гэсэн сураг ажиг байна.

Эхнэр Ү.Сарнайгийнхаа 50 насны ойг Б.Хурц өнгөрсөн долоо хоногт нижгэр тэмдэглэсэн. Энэ үеэрээ сонгуульд нэр дэвшихээ найз нөхдөдөө задалж, “сюрприз” барьсан гэсэн мэдээлэл байна.

 

Холбоотой мэдээ