Коронавирусийн сэжигтэй 6 тохиолдлыг үгүйсгэж, 4 хүнийг нэмж тусгаарлажээ

2020-02-01 183

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-ны байдлаар 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байснаас зургаан хүний шинжилгээний хариу гарч, халдвар аваагүй нь тогтоогдон, эмнэлгээс гарсан байна. 12 хүний шинжилгээний хариу хүлээгдэж, нэмж дөрвөн хүнийг тусгаарласнаар яг одоогийн байдлаар ХӨСҮТ-д 16 хүн байна.

Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах ажлыг зохион байгуулах үндсэн дөрвөн баг, нөөц дөрвөн баг нийт найман баг бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Шинэ төрлийн коронавирусийг урьдчилсан байдлаар далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн буюу могойноос үүсэлтэй гэж таамаглаж байгаа бөгөөд олон орны эрдэмтэд үүсгэгчийг тогтоохоор ажиллаж байна.

Энэ тухай Д.Нямхүү “Иргэдийг халдвар гарсан улс руу зорчихгүй байхыг зөвлөсөөр байгаагийн үр дүнд хилээр нэвтрэх иргэдийн урсгал багассан. Халдварт өвчний дамжих замыг хаах ажлыг хязгаарласнаар тархалтыг зогсоодог зүй тогтолтой. Өвчний голомт болох Ухань хот гарах урсгалаа хаасан байгаа энэ нөхцөлд бид мөн хамгаалах арга хэмжээгээ сайн хэрэгжүүлвэл үр дүнтэй” хэмээн ярилаа.

 

Холбоотой мэдээ