Коронавирустай тэмцэж буй 86 настай эмч олны хайр хүндэтгэлийг хүлээж байна

2020-01-31 194

Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэж, тангараг өргөсөн ажлаа гүйцэтгэхээр зориг шулуудсан 86 настай эмч олны хайр хүндэтгэлийг хүлээж байна. Тэрбээр одоогийн байдлаар халдварын голомт болох Ухань хотод ажиллаж байгаа аж.
Тус хотод насаараа эмчээр ажиллаад тэтгэвэртээ гарсан ноён Вонг одоо тэргэнцэрт суудаг. Гэлээ ч нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн эмнэлэгт байрлаж, өвчтөнүүдтэй гардан ажиллаж байгаа гэнэ. Тэр бүү хэл халдвар авагсдын биеийн байдлыг үзэхдээ хоёр хөл дээрээ явж чадаж буй аж.

 

Коронавирус анхлан дэгдсэн голомтод ажиллаж буйн хувьд тэрбээр халдвар авах өндөр эрсдэлтэй. Уг вирус голчлон настай хүмүүсийг халдварлуулж байгаа нь статистикаас харагдаж байгаа бөгөөд, нас барагсдын дийлэнх хувийг 50-с дээш насныхан эзэлж байна.
Тэгсэн ч ноён Вонг мэргэжлийн ажилдаа гарснаар нас нь харин ч залуужсан мэт бол байгаа тухай хамт ажиллагсад нь цахим орчинд бичиж байгаа юм.
Х.ЭРХЭС
ЭХ СУРВАЛЖ: SUMMIT EXPRESS

 

Холбоотой мэдээ