Л.Оюун-Эрдэнэ: Муу эр дайнд хөөрнө гэгчээр Амарсанаа гэж дэд сайд байсан хүн балай балай юм яриад байх хэрэггүй

2020-01-31 211

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа коронавирусийн голомт Ухань хотод ажиллана хэмээн мэдэгдэж, баг болон ажиллах залуу эмч нарыг уриалж буй нь нийгмийн сүлжээнд талцал үүсгээд буй юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр коронавирусийн халдварын талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл өгч, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:  Муу эр дайнд хөөрнө гэгчээр Амарсанаа гэж дэд сайд байсан хүн балай балай юм яриад байх хэрэггүй. Тэр хүн Хятад улс руу очъё гээд тэр улс хүлээж авахгүй. Ийм зүйлийг дэвэргэвэл эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний асуудал үүснэ. Улс төрөө өөр сэдвээр хий. Энэ бол улс төржих сэдэв биш. Эрүүл мэндийн сайд байсан хүн ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй гэв.

Сайн дураараа Ухань явах санал өгсөн эмч нар өнөөдөр 18.00 цагт Улаан Загалмайн Нийгэмлэгийн хурлын зааланд уулзалт хийнэ гэсэн зарыг санаачилга гаргасан Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа түгээгээд байна.

Холбоотой мэдээ