С.Бямбацогт: Хилээ удаан хугацаанд хаавал жолоочдын ахуй амьдралыг яах вэ

2020-01-31 185

ИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас шинэ коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нөхцөл байдлаас шалтгаалж хилээ удаан хугацаанд хаавал жолоочдын ахуй амьдралыг яах вэ. Хил дээр олон мянган хүн амьдралаа залгуулж байгаа шүү. Хоёрдугаарт, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо судалгаа хийсэн байна.  Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сартай харьцуулахад 12 хувиар өсчээ. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад тав орчим хувиар нэмэгдсэн байна. Хий хомсдол үүсэх вий. Иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлээр ажилламаар байна. Мөн уралдаан тэмцээн явуулахыг хориглосныг дэмжиж байгаа. Гэхдээ зааланд тамирчид бэлтгэлээ хийж, иргэд тоглодог. Гэтэл баар нь ажиллаж байгаа мөртлөө заал нь ажиллахгүй байна. Зааланд тоглож чадахгүй байгаа хүмүүс баар орно шүү дээ. Уг нь баараа хаагаад заалаа нээмээр байх юм. Тэмцээн уралдаан зохион байгуулахгүйгээр зааланд тоглож болно шүү дээ” гэсэн юм.

Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл биеийн тамирын заал, фитнесс зэрэг чийрэгжүүлэх газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийгээгүй гэв.

Холбоотой мэдээ