Корона шар айргийг Коронавирустэй андуурснаас болж хувьцаа нь унажээ

2020-01-31 449

Дэлхий даяар маш олон хүн Хятад улсад анх илэрсэн Коронавирусыг Мексикийн алдарт “Corona” шар айрагтай андуурч, уг шар айраг 130 гаруй хүний амь насанд хүрсэн гэж бодсон байна.

“Корона шар айраг вирус”, “Шар айргийн вирус” гэх хайлтууд ихээр нэмэгдсэн тухай мэдээллийг “Google Trends” дээр гаргажээ.

Нэгдүгээр сарын 18-26-ны хооронд “Корона шар айргийн вирус” гэх хайлт дэлхий даяар 2,300 хувиар өссөнийг мөн та бүхэн Google Trends дээрээс харж болно.

Уг хайлтыг хамгийн их хийсэн улс орнуудаар Камбож, Дани хоёр тодорчээ. Мөн АНУ-ын мужуудыг Гүүгл дээр хамгийн их хайсан хаштагаар нь харуулбал:

Энэхүү шар айргийг вирустэй андуурснаас болж Корона шар айргийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр унах хандлагатай болжээ.

Эх сурвалж: Business insider

Холбоотой мэдээ