Эрээнээс ирэх монголчууд автобусандаа багтахгүй зарим нь үлдэж байна

2020-01-31 165

Ухань хотоос гадна Хятад улсын хэмжээнд коронавирусийн халдварын тархалт ихсэж байгаатай холбоотойгоор тус улсад байгаа манай улсын иргэд олноороо эх орондоо буцаж байгаа юм. Энэ сарын 28-нд Хятадын хил нээснээс хойш 1000 гаруй иргэн Эрээн болон Хөх хот дахь Консулын газарт бүртгүүлснийг нутаг буцааж эхэллээ.

Өчигдөр гэхэд 100 гаруй монгол иргэн эх орондоо буцах хүсэлтээ Эрээн хот дахь Консулын газартаа ирүүлсний дагуу Эрээн хотын удирдлагатай яриад, автобус нэвтрүүлэхээр болсон” гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлсэн юм.

Эрээн хотын хил дээр олон монгол иргэн эх орон руугаа буцахаар ирээд байгаа бөгөөд өнөө өглөө Эрээн хот дахь Монголын Консулын газраас дөрвөн автобус явуулжээ. Нэг автобусанд 60-70-уулаа суугаад ч цаана нь олон эмэгтэйчүүд, хөгшид багтахгүй гадаад хүйтэнд үлдлээ” хэмээн тус автобусаар ирж буй иргэн ярилаа.

Холбоотой мэдээ