Коронавирусын голомтод ажиллаж байгаа эмч нарын бодит нөхцөл байдал

2020-01-31 268

Коронавирусын голомт болох БНХАУ-ын Ухань хотын эмнэлгүүдийн эмч мэрэгжилтнүүд хэрхэн ажиллаж буйг дараах гэрэл зургаар хүргэж байна.

Долоо хоногийн турш карантинд байсан оршин суугчид хоол хүнс, хангамжийн хомсдол үүсч байгааг хэлжээ. Мөн өдөрт хэдэн мянгаараа нэмэгдэх өвтнүүдийн тоо эмнэлгийн хэвийн ажиллах горимыг алдагдуулж эмч, сувилагч нар амралтгүй ажиллаж байна.

Доорх зургууд бол эмч, сувилагчид коронавирусын голомт руу орохоосоо өмнө биеэ хэрхэн бэлдэж байгаа, хэрхэн ажиллаж байгаа талаарх бодит дүр төрх юм.

Тэд хамгаалалтын хувцас өмсөхийн тулд үсээ тайруулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар өвчтэй хүний тоо 9692 хүрч, нас барсан хүний тоо 213 боллоо. Бусад хотуудын эмч мэргэжилтнүүд ч тус бүс нутагт ажиллаж байгаа ба тэд тасралтгүй ажиллахынхаа завсар шалан дээр дугхийж, зарим нь ариун цэврийн өрөө орох цагаа хэмнэн том хүний живх өмсөн ажиллаж байгаа аж.

Аав нь коронавирусаар өвчилсөн нэгэн хүү Ал Жазээрад өгсөн мэдээлэлдээ аав нь өвдсөн ч эмнэлэгт хандалгүй гэртээ байсаар 40 хэм хүртэл халуурах үед хүүхдүүд нь түүнийг хүчээр эмнэлэгт хүргэсэн гэнэ. Мөн шинжилгээ өгөхөөр, бие нь өвдсөн маш олон хүн эмнэлэгийн үүдэнд дугаарлан зогсжээ.

Холбоотой мэдээ