Бөхчүүдийн Допингийн хэрэглээ ёс зүйг шүүмжилсэн залуусыг АТГ-д шалгуулахаар болжээ

2020-01-30 197

“Star” телевизийн “Urban talk” шоунд оролцогчид нэгэн дугаарынхаа үеэр “Монголд допинг зардаг хэдхэн хүн бий. Манай нэг найзаас маань аварга цолтой бөх зургаан сая төгрөгийн үнэтэй тариаг нь нутгийнхаа бөхчүүдэд зараад өгье гэж аваад мурьчихсан гэнэ лээ. Бөхчүүд 150, 200 мянган төгрөгийн тариаг тэнэг болохоороо багаар бодоход 500-гаар авна. Угаасаа өөр арга байхгүй” гэж ярьсан.

Мөн “Сая асуудалд ордог гар. Нэрийг нь хэлээд яах вэ” гэж байгаад бөхчүүдийн тухай ноцтой зүйл ярьсан билээ. Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд үүнд эгдүүцэж буйгаа илэрхийлэн “Хэрвээ үнэн бол хэн гэдэг аварга тийм үйлдэл хийснийгн шударгаар хэлэх хэрэгтэй. Хэрвээ худлаа ярьсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх нь зүйтэй” гэсэн.

Тэгвэл МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав тэднийг АТГ-т өгч, шалгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ