Япон залуу С.Такума Монгол руу үнэгүй маск илгээлээ

2020-01-30 286

Монголын влог сонирхогчдын дунд хэдийнээ танил болсон, нэгэн өвөрмөц хос бол С.Такума, О.Уянга нар билээ. Тэгвэл С.Такума өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол руу үнэгүй маск явуулж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Эдгээр маскнууд одоо Монголд маш хэрэгтэй байгаа. Тиймээс би үнэгүй өгөхөөр шийдлээ. Монгол руу танидаг хүндээ өгж явуулна, та бүхэн дугаараар нь холбогдоод аваарай. Нэг хүнд таван ширхэгийг өгөх боломжтой шүү” гэсэн байна. С.Такума анх Монголд 2015 онд ирж байсан бөгөөд Монгол улсын иргэн О.Уянгатай гэр бүл болон хүүтэй болсон билээ.

Холбоотой мэдээ