“Опозит” хамтлагийн Г.Энэрэл гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

2020-01-30 488

“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэлд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанаар Г.Энэрэлд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 5-ны өдрийн 13. 30 цагт хийхээр товлож, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ