Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзлээ зөв үү? Та ямар өнцөгөөс харж байна?

2020-01-30 209

Н.Номтойбаяр:Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг явуулах эсэхийг шийдэхээр чуулган хаалттай хуралдаж байна. Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Намаас хөөх шийдвэртэй санал нэг байна. Намын журмын нөхдөөсөө уучлалт гуйж байна. Өнөөдрөөс намын бус сул гишүүн болж байна.
Гэхдээ миний бие УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Надад ямар нэгэн шахалт ирээгүй гэдгийг хэлмээр байна. Ингэж байж олон нийтийн бухимдлыг төрүүлсэн асуудлуудын учгийг тайлна.
Зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болгох гэж зүтгэж байна. Миний эсрэг маш том компанит ажил өрнөж байна. Тэмцэх чадвар надад байна.
Аливаа нэгэн зорьсон зорилгоосоо ухардаг хүн би биш. Улс төрөөс тодорхой хугацаагаар чөлөө авах хэрэгтэй байна. Гэхдээ улс төрөөс тэр чигтээ явж байгаа хэрэг биш шүү” гэлээ.

Холбоотой мэдээ