БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоолоо

2020-01-30 161

Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт, аймаг нутгийн золголт зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг цуцлах санал гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна.

ГХЯ-ны Консулын газраас өгсөн мэдээллээр, Ухань хотод байгаа  31 оюутнаа авах ажиллагааг хийхэд бэлэн болсон. БНХАУ-аас 56 улс иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээж байгаа аж. Зөвшөөрөл өгөнгүүт МИАТ онгоцоо нисгэхээр бэлтгэлээ бүрэн хангажээ. Тэрчлэн Эрээн хотод 100 гаруй монгол иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байна.БНХАУ-ын Ардын Засгийн газартай хэлэлцэж, зөвшилцвөл автобусаар иргэдээ авчрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ. Мөн БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоосон байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 15134 эмнэлгийн ор байна. Үүнээс 2195 орыг шууд коронавирусийн халдварын үед ашиглах боломжтой. Халдварын үед ашиглах эм, эмнэлгийн 2586 тоног төхөөрөмж байна. Эдгээр нь коронавирусийн шинэ халдвар дэгдвэл хангалттай биш гэж үзэж байгаа. Гадаадын туршлагаас харахад Ухань мужаас ард иргэдээ авчрахдаа шууд халдвартын эмнэлэгтээ байршуулахгүй байна. Тиймээс бид энэ туршлагаас санаа авч тусгай объект олохоор ажиллаж байна. Мөн халдвар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа хамгаалах хэрэгсэл дутмаг байгаа. Өнөөдрийн хувьд үүсээд байгаа асуудал бол маск. Маск үйлдвэрлэдэг Монгол Улсын цорын ганц үйлдвэр маань БНХАУ-аас түүхий эдээ авдаг. ДЭМБ-тай энэ чиглэлээр хамтарч ажиллана” гэлээ.

Холбоотой мэдээ